card

"НАЛАЙХЫН ДУЛААНЫ СТАНЦ" ТӨХК-ИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

2022 оны 09 дугаар сарын 19                                                                                                                                                        Налайх дүүрэг

Хийгдэх ажлуудын нэрс

Хугацаа

Тайлбар

Хувь

1

Зуухны үндсэн болон туслах тоноглолуудын их засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх

5-9-р сард

Их засвараар 2 ажил төлөвлөснөөс түүхий усны насосыг шинэчилж,  ажиллагаанд орууллаа. 1 ажлын худалдан авалт дээр үнийн харьцуулалт хийгдэж, гэрээ байгуулаад байна.

75%

2

Зуухны үндсэн болон туслах тоноглолуудын урсгал засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах

1-12-р сард

Туслах тоноглол ба урсгал засвараар 265 ажил хийхээр төлөвлөснөөс 260 ажил бүрэн хийгдэж дууссан  Засварын ажил үргэлжлэн хийгдэж байна.

98%

3

ХО болон ТЗБАХ-ээр хийгдэх шаардлагатай ажлуудыг цаг хугацаанд нь чанартай сайн хийлгүүлж, ажлын явцад хяналт тавих

3-9-р сард

Хөрөнгө оруулалтаар 3 ажил, ТЗБАХ-аар 1 ажил төлөвлөснөөс 4 ажлыг бүрэн хийж, 100%-ийн гүйцэтгэлтэй.

100%

4

Нүүрс түрэх бульдозеруудын ажиллагааг найдваржуулж, өвлийн их ачаалалд бэлтгэж засвар үйлчилгээ хийх

5-7-р сард

Бульдозер Т-170 ээлжийн засвар үйлчилгээ хийгдэж байна.

40%

5

Станцын "0" зогсолтын төлөвлөгөөг батлуулж, засвар үйлчилгээг техникийн шаардлагын бүрэн хэмжээнд хийж дуусгах

7 сарын 18-аас 8 сарын 12 өдөр хүртэл

“0” зогсолтоор 95 ажил төлөвлөсөөс 95 ажил бүрэн хийгдэж, 0 зогсолтын хугацаанд багтаан төлөвлөгөөт ажлуудаа бүрэн дуусгалаа.

100%

6

Галлагаанд зориулсан стандартын нүүрсийг шаардлагатай хэмжээнд нөөцөлж, хуримтлуулах

8-12-р сард

Багануур “Суман Хишигтэн” ХХК-с нүүрс таталт эхэлсэн.

50%

7

Бүх зуухнуудад усан сорилт, шахалт хийж, акт үйлдэх

9-р сард

КВТС-20-150/70 №1, 2, 3 зууханд усан шахалт хийж акт үйлдлээ.

100%

8

Үйлдвэрийн байрны болон конторын халаах хэрэгслүүдийг угааж, цэвэрлэж, засварлах

5-р сард

Үйлдвэрийн байрны болон конторын халаах хэрэгслүүдийг угааж, цэвэрлэж, шаардлагатай засваруудыг хийсэн.

100%

9

Станцын харьяа бүх бохирын худгуудыг лайдаж цэвэрлэх, тагтай болгох

6-7-р сард

Станцын харьяа 6 бохирын худгийг лайдаж, цэвэрлэсэн. Бохирын худгууд бүгд тагтай.

100%

10

Техникийн ус боловсруулах давс авч нөөцлөх

8-р сард

Техникийн ус боловсруулах 1 тонн давсыг нөөцлөөд байна.

100%

11

Үнсэн болон тунгаагдсан сангийн үнсийг цэвэрлэх, усаар дүүргэлт хийх

5-8-р сард

Үнсэн сангийн үнсийг цэвэрлэж,  дууссан. Усан дүүргэлт хийгдэж байна.

90%

12

Бүх хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, орон сууцны байруудын дулаан хангамжийн системд угаалга хийх

5-8-р сард

Дулаан хангамжийн системийн угаалгын ажлыг 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хийж байна. Төсөвт байгууллагуудын 36-аас 36 байгууллага угааж 100%,  310 ААНэгж угаахаас 310 аж ахуйн нэгж, 84 орон сууцны байр угаахаас 84 байр угааж, дулаан хангамжийн системд угаалга хийгдсэн.

100%

13

Бүх хэрэглэгчдийн дулаан хангамжийн системд үзлэг хийж, өвөлжилтийн бэлтгэл хангуулах талаар шаардлага хүргүүлэх

4-5-р сард

Аж ахуйн нэгжийн дулаан хангамжийн системд үзлэг хийгдэж дууссан. Шаардлага хүргүүлж ажилласан.

100%

14

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ ба “Налайхын Дулааны станц” ТӨХК нь аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны зоорийн давхар, амины орон сууцны дамжуулах түгээх шугам, халаалт хэрэгцээний дотор шугам сүлжээний үзлэг, шалгалтыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ болон бүх СӨХ-уудтай хамтран зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах халуун усны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжинд 4 дүгээр сард нэгдсэн удирдамжийн дагуу хамтарсан үзлэг хийж, засварлах шаардлагатай тоног төхөөрөмж, шугам сүлжээний жагсаалтыг 2 тал гаргаж, үүрэг чиглэл өгч ажиллана. Талууд 4.3.1 дэх заалтын хэрэгжилтийг  “Чандмань Налайх” ОНӨААТҮГ ба “Налайхын Дулааны станц” ТӨХК талууд 8 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хамтарсан үзлэг хийж, хэрэгжилтийг хянаж ажиллана. Станцын харьяа УДДТ болон узелүүдийн насос тоноглолуудын урсгал засвар, ялтсан бойлеруудыг задалж угаалга хийх ажлуудыг зохион байгуулах “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын харьяа УДДТ-үүдийн насос тоноглолын урсгал засвар, ялтсан бойлеруудын угаалгын ажлуудад хяналт тавьж, шахаж шаардах

5-9-р сард

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ ба “Налайхын Дулааны станц” ТӨХК нь аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны зоорийн давхар, амины орон сууцны дамжуулах түгээх шугам, халаалт хэрэгцээний дотор шугам сүлжээний үзлэг, шалгалтыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ болон бүх СӨХ-уудтай хамтран зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах халуун усны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжинд 4-5 саруудад хийгдэж дууссан. Станцын харьяа УДДТ болон узелүүдийн насос тоноглолуудын урсгал засвар, ялтсан бойлеруудыг задалж угаалга хийгдэж дууссан.

100%

Нийт 14 ажил төлөвлөснөөс 14 ажил 40-100% -ийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Нийт 89.5%-ийн гүйцэтгэлтэй байна.

Үйл ажиллагааний ил тод байдал

 

Мэдээлэл шинэчлэгдэгж байна...

Шинэ мэдээлэл


Хүсэлт илгээх