ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

“Налайхын Дулааны станц” ТӨХК нь хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг шинэчлэн тогтоох асуудлаар хэрэглэгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр:
    - Компанийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулах
    - Санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг мэдээлэх
    - Дулаан хангамжийн чанар, найдвартай ажиллагаа болон техник, тоног төхөөрөмжийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх
    - Дулааны эрчим хүчний тариф шинэчлэн тогтоох санал, үндэслэлийг танилцуулах
    - Хэрэглэгч, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, холбогдох асуултад хариулт өгөх болно.
???? Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр
⏰ Цаг: 13:30
???? Хаана: “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн хурлын танхимд
☎️ Холбоо барих утас: 70232277, 77232277
Иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлэхийг урьж байна.