card

Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм

ХОЁР. Иргэн, хуулийн этгээдэд дулааны шугам сүлжээнд холбох техникийн нөхцөл олгох

2.1  Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ дараах баримт бичгийн хамт ирүүлнэ.

2.1.1. хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;                                                                                                        

2.1.2. газрын эрхийн гэрчилгээний болон кадастрын зургийн хуулбар;       

2.1.3. техникийн нөхцөл олгох шаардагдах барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг;

2.1.4. шаардлагатай дулааны ачааллын тооцоо ( Гкал/цаг)

2.1.5 Хувийн өмчийн дулааны шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл.

4.3 Дулааны сүлжээнд объектоо холбуулах иргэн хуулийн этгээд нь дор дурдсан баримт материалыг бүрдүүлэн объектыг холбуулахад бэлэн болсон тухайгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан ёсоор мэдэгдэнэ. Үүнд:

4.3.1 Объектын дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, далд ажлын болон угаалга, шахалтын актууд

4.3.2 шинээр суурилуулсан дулааны тоолуурын угсралтын акт түүний баримт бичиг, тоолуур суурилуулсан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулбар

4.4  Дулааны шугам сүлжээнд энэхүү журмын 5.2, 5.3-т заасан материал нь бүрдсэн объектыг холбох ажлыг төв шугамд жил бүрийн 5 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15, салбар шугамд жил бүрийн 3 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 1-ний дотор хийнэ.

4.5 Дээрх хугацаанаас бусад үед / гадна агаарын температур -15 C'-ээс илүү хүйтэрсэн/ шинээр шугам, тоноглол, барилга объектыг дулаанд холбох шаардлага гарвал техникийн нөхцөл олгох комиссын дүгнэлтийг үндэслэн зохих бэлтгэлийг хангуулж тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу гүйцэтгэнэ..

4.6 Техникийн нөхцөл олгогч нь энэ журмын 4.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор объектыг дулааны шугам сүлжээнд холбож  дулааны шугам, тоног төхөөрөмжийг хянаж батлуулсан зургийн дагуу бүрэн угсарсан эсэхийг шалган тоолуур хэмжих хэрэгслийг лацдаж битүүмжилнэ.(Энэ хэсгийг 2019 оны 312 дугаар тогтоолоор өөрчилсөн)

4.7 Шинээр холбогдсон хэрэглэгч нь эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад хамрагдахгүй бол холбогдсон шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн эзэмшлийн заагийн дагуу техникийн нөхцөл олгогч, бусад түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй дулаан худалдах худалдан авах гэрээ байгуулна.

4.8 Шинээр холбогдсон хэрэглэгч нь эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад хамрагдсан тохиолдолд тухайн объектын дулаан дамжуулах төв шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэн хангагчтай дулаан худалдах, худалдан авах гэрээ байгуулна.

Шинэ мэдээлэл


Хүсэлт илгээх