card

Түүхэн амжилт

“Налайхын Дулааны станц” ТӨХК нь одоогоос 45 жилийн өмнө үүсэн байгуулагдсан бөгөөд 2001 онд Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдсөн.

“Налайхын дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь төлөвлөлт санхүү бүртгэлийн хэлтэс, ашиглалт, авто хангамж, дулааны шугам сүлжээ, ДХХА цахилгаан, засвар, захиргаа аж ахуйн гэсэн 1 хэлтэс, 6 хэсгийн нийт 112 ажиллагсадтайгаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах үндсэн үйл ажиллагаанаас гадна бусад  тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үйлчилгээг амжилттай явуулж байна.

Бидний бахархал

Гал голомтоо үүсгэн байгуулагдсан цагаас өнөө хүртэл нийгэм эдийн засгийнолон нугачаа, бэрх замуудыг туулж өнгөрүүлсэн боловч станц маань дэвжин дээшилж Эрчим хүчний системийн аварга үйлдвэр, социалист уралдаанд Хошуучлагч хамт олон, Хэрэглэгчдийн найдвартай түнш хамт олон, Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон, Найдвартай татвар төлөгч байгууллага зэрэг олон арван цол, гэрчилгээ, өргөмжлөл, диплом хүртэж байв.

Станцын хамт олноос:

Манай хамт олон хөдөлмөрлөх, ажлын амжилт гаргахаас гадна урлаг, спорт, биеийн тамирын олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, зохион байгуулж, ажиллагсдын нийгмийн идэвхийг өрнүүлж, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Жил бүр 4-5 төрлийн спортын байгууллагын аварга шалгаруулах уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг ба урлагийн төрөл бүрийн уралдаанууд зохион байгуулж, чийрэгжүүлэх багаж төхөөрөмж, бильярд, теннисээр хичээллэдэг бөгөөд хамт олны дундаас аймгийн заан, спортын мастер болон зэрэгтэй тамирчид, авъяаслаг уран сайханчид олноор төрөн гарч амжилт үзүүлсээр байна.

Мөн байгууллагын спорт хамтлаг 2016 онд Налайх дүүргийн “Шилдэг спорт хамтлаг”, Нийслэлийн “Шилдгийн шилдэг спорт хамтлаг”-аар, спорт хамтлагийн ахлагч М.Майнбаяр Налайх дүүргийн “Шилдэг арга зүйч”-ээр тус тус шалгарсан.

Нийт ажиллагсдын 31.2 хувь нь дээд боловсролтой, 4.4 хувь нь тусгай дунд боловсролтой, 58.9 хувь нь бүрэн дунд боловсролтой, 5.5 хувь нь бүрэн бус дунд боловсролтой байна. Мэргэшсэн инженер 1, магистр цолтой 3 хүн ажиллаж байна.

Шинэ мэдээлэл


Хүсэлт илгээх