card

Байгууллагын танилцуулга

“Налайхын Дулааны станц” ТӨХК нь одоогоос 45 жилийн өмнө үүсэн байгуулагдсан бөгөөд 2001 онд Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдсөн.

Тус компани нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаан үйлдвэрлэх, түгээр, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

“Налайхын дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь төлөвлөлт санхүү бүртгэлийн хэлтэс, ашиглалт, авто хангамж, дулааны шугам сүлжээ, ДХХА цахилгаан, засвар, захиргаа аж ахуйн гэсэн 1 хэлтэс, 6 хэсгийн нийт 122 ажиллагсадтайгаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах үндсэн үйл ажиллагаанаас гадна бусад  тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үйлчилгээг амжилттай явуулж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ний №17 тоот тогтоолоор Эрчим хүчний Мэргэшсэн инженер, эрчим хүчний магистр Ц.Энхтүвшин нь гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийх ажлаа сар, улирлаар төлөвлөж, хууль тогтоомж, норм стандартад заасан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахыг зорьж байна.

“Налайхын Дулааны станц” ТӨХК нь хэрэглэгчдийн өсөлтийг хангаж, үйлчилгээгээ хүртээмжтэй, чанартай болгох, ашиглалтын найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Бидний бахархал

Гал голомтоо үүсгэн байгуулагдсан цагаас өнөө хүртэл нийгэм эдийн засгийнолон нугачаа, бэрх замуудыг туулж өнгөрүүлсэн боловч станц маань дэвжин дээшилж Эрчим хүчний системийн аварга үйлдвэр, социалист уралдаанд Хошуучлагч хамт олон, Хэрэглэгчдийн найдвартай түнш хамт олон, Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон, Найдвартай татвар төлөгч байгууллага зэрэг олон арван цол, гэрчилгээ, өргөмжлөл, диплом хүртэж байв.

Станцын хамт олноос:

Манай хамт олон хөдөлмөрлөх, ажлын амжилт гаргахаас гадна урлаг, спорт, биеийн тамирын олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, зохион байгуулж, ажиллагсдын нийгмийн идэвхийг өрнүүлж, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Жил бүр 4-5 төрлийн спортын байгууллагын аварга шалгаруулах уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг ба урлагийн төрөл бүрийн уралдаанууд зохион байгуулж, чийрэгжүүлэх багаж төхөөрөмж, бильярд, теннисээр хичээллэдэг бөгөөд хамт олны дундаас аймгийн заан, спортын мастер болон зэрэгтэй тамирчид, авъяаслаг уран сайханчид олноор төрөн гарч амжилт үзүүлсээр байна.

Нийт ажиллагсдын 31.2 хувь нь дээд боловсролтой, 4.4 хувь нь тусгай дунд боловсролтой, 58.9 хувь нь бүрэн дунд боловсролтой, 5.5 хувь нь бүрэн бус дунд боловсролтой байна. Мэргэшсэн инженер 1, магистр цолтой 3 хүн ажиллаж байна.

Шинэ мэдээлэл


Хүсэлт илгээх