Цайны газрын сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүрдүүлэх материал:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар:
2. Үйл ажилгааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар/
3. Санхүүгийн чадварыг нотлох баримт /иргэн бол харилцагч банкны тодорхойлолт/ зээл /, сүүлийн 1 жилийн дансны хуулга,
Хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт/
4. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын тодорхойлолт /E-Mongolia/ нотариатаар баталгаажуулсан хуулбар,
5. Технологийн картын дагуу /хоолны нэр төрөл, порц, хэмжээ/.
6. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал.
7. Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх.
8. Нэг дор 60 хүнд үйлчлэхэд хүрэлцэхүйц /аяга, таваг, халбага, сэрээ, цайны аяга, халуун сав /-тай байх.
/Түрээслүүлэх эд хөрөнгийн нөхцөл байдал, онцлогоос хамааран түрээслэгч нь нэмэлт материал шаардаж болно/.