“Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах төлөвлөгөө”-г хүлээлгэн өгөв

Эрчим хүчний яам Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах төлөвлөгөө” боловсруулах төслийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологийн хувилбарын судалгааны үр дүн танилцуулах хурлыг өнөөдөр /2023.08.29/ зохион байгуулав.

Мөн “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах төлөвлөгөө” боловсруулах төслийн тайланг Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн Олон Улсын хамтын ажиллагааны газрын захирал Гурбүз Гонул Монгол Улсын эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг дулаан хангамжид ашигласнаар нийгэм, эдийн засгийн хувьд нүүрстөрөгчгүйжүүлэх зорилтыг биелүүлэх, хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах, урт хугацаанд, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын системийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм.