Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл /ШУТЗ/-ийн 2021 оны II хуралдаан цахим хэлбэрээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Хуралдааныг эрчим хүчний дэд сайд, ШУТЗ-ийн дарга М.Баярмагнай удирдан явуулсан.
Хуралдаанаар “Монголын анхны том чадлын эрчим хүч хуримтлуур”-ын төсөл, Эрчим хүчний нөөцийн үнэлгээ хийх аргачлал зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн бүс, орон нутагт цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр барих болон өргөтгөх хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах 10 МВт-ын нарны цахилгаан станцын шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, мөн сумын дулааны станцыг 21 МВт чадалтай нэг зуухаар өргөтгөх төслийн ТЭЗҮ, Завхан аймгийн төвд барих дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн шинэчилсэн /байгаль орчны үнэлгээ/ ТЭЗҮ болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Эрчим хүчний яамны ШУТЗ 30 гишүүнтэйгээс халдвар хамгааллын дэглэм дор 22 гишүүн нь цахимаар нэгдэж, хуралдав.