Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулалт явуулах компаниудыг хавсралтад заав.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.       
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
  6. Компанитай аливаа бизнесийн холбоогүй;
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;
  8. Цахилгаан, эрчим хүч /0713/, механик инженер /071501/
  9. Эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай санхүү, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /Сонгон шалгаруурлалтад оролцох компанийн нэрийг тодорхой бичих/;
  2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
  3. Ажил байдлын тодорхойлолт/ ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;           
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрынXIV байр /-ны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичих;
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материал хийнэ;
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
  6. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 1-2 хүртэлх компанид гаргана;
  7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй компанийн Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны 51-267069 дугаараас авна уу.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НЭРС

1.

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК

13.

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

2.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК

14.

“Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

3.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК

15.

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

4.

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК

16.

“Амгалан дулааны станц” ТӨХК

5.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК

17.

“Налайхын дулааны станц” ТӨХК

6.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

18.

“Багануурын дулааны станц” ТӨХК

7.

“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК

19.

“Дулаан шарын гол” ТӨХК

8.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

20.

“Ховд дулааны станц” ТӨХК

9.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

21.

“Хөвсгөл дулааны станц” ТӨХК

10.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

22.

“Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК

11.

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК

23.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

                           

12.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

24.

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

25.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ