ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ САЛБАРЫН ОТГОН ГАВЬЯАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолооршагнагдсан Дөргөний усан цахилгаан станцын зөвлөх инженер Пүрэвийн Баатарт хүндэтгэл үзүүлж,Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай нар холбогдох албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтанП.Баатар “Усан цахилгаан станц нь Монгол улсын Эрчим хүчний системд хамгийн тохиромжтой, байгаль орчинд ээлтэй технологи бөгөөд цаашид усан цахилгаан станцыг хөгжүүлэн ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна” гэлээ.  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрчим хүчний салбарт оруулсан хувь нэмэр, тэр дундаа Дөргөний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг санаачлан хэрэгжүүлсэнд талархаж явдаг. Бид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ойрын дөрвөн жилдээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.