Нээлттэй ажлын байрны зар

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

Гүйцэтгэх ажлын чиг үүрэг

1. Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын багц хууль, тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлтэй холбоотой стандартууд, дотоод аудитын дүрэм, дотоод хяналтын дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, компанийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх

2. Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах

3. Эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр компанийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

Ерөнхий шаардлага

1. Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш

2. Мэргэжил: Нягтлан бодогч, эдийн засагч

3. Мэргэшил: Мэргэшсэн нягтлан бодогч байна

4. Туршлага: Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх. Эрчим хүчний салбарт ажилласан бол давуу тал болно.

5. Ур чадвар:

- Компьютерийн техник хангамж, програмчилалын хэлний зохих мэдлэгтэй байх

- Удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, шийдвэр гаргах

- Тооцоо, судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх

- Компьютерын хэрэглээний програмыг ашиглаж чаддаг байх

- Интернет орчинг чөлөөтэй ашигладаг байх

- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

- Багаар ажиллах, манлайлах чадвартай байх

- Хувийн зохион байгуулалт сайтай байх

6. Тусгай шаардлага:

- Ёс зүйн хэм хэмжээг сахих

- Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

- Судалгааны үр дүнг тайлагнах, ажлыг бүрэн гүйцэд хийх

- Илтгэл тавих ур чадвартай байх

- Үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа програмуудыг богино хугацаанд сурах чадамжтай байх

- Мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж байх

- Үнэнч шударга байх

- Асуудлыг шийдвэрлэх чадвартай байх

- Ял шийтгэлгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх

7. Цалин хөлс: Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан үндсэн цалин, компанийн хамтын гэрээнд заагдсан нэмэгдэл цалинг олгоно.