Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2022.11.21/-ыг зарлан хуралдууллаа. Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 37 байгууллага оролцож, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Үйлдвэр, компани тус бүр өнгөрсөн хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, 2022-2023 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, цахилгаан эрчим хүчний өр, авлага, санхүүгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компанийн ерөнхий захирлуудад өр, авлагыг барагдуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, байгууллага бүр дотоод хяналт шалгалт болон үзлэг хийх, нүүрс тээвэрлэлтийн чингэлгийн тоог нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.