Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд!!!

Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас Дүүргийн 2 дугаар хорооны 10, 11 дүгээр байрны урд байрлах халаалтын өгөх, буцах болон хэрэгцээний хүйтэн усны Ф150 диаметртэй 3 хос төв шугамыг шинэчлэн солих ажил хийгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор дараах байгууллага, орон сууцуудад халаалтын шугамыг түр хугацаанд хаана. Үүнд:

• 1–9, 10, 11, 13а дугаар байр

• ХААН банк

• Янгир зоогийн газар

• Прокурорын газар

• Цогтүвшин

Халаалтын шугамыг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хааж, шугам шинэчлэх ажил хийгдэх тул иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхэн анхаарал болгоомжтой байж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангана уу.