2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Цахим Хөгжлийн сайд Э.Батшугар нар Налайх дүүрэгт тулгамдаж буй асуудлууд болон Шинэ дулааны станцын ажлын явцын талаар танилцахаар Налайх дүүрэгт ажиллалаа.
Энэхүү уулзалтад Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзориг нар оролцохын зэрэгцээ “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх ажлуудын талаар газар дээр нь үзэж танилцан, үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллалаа.


