Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Жендэрийн үндэсний хорооноос ᠌"Харилцан хүндэтгэе" аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аяны хүрээнд Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү?" нөлөөллийн аяны нээлт өчигдөр /2026.03.03/ Төрийн ордонд болж, “1000 эмэгтэй, 1000 амьдрал” нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн эрх, тэгш боломж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, бүх насны, салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, туршлага, байр суурийг хуваалцлаа. Хэлэлцүүлэгт ЖҮХАА-аас нийслэл, орон нутгийн 300 гаруй эмэгтэйчүүдийг хамрууллаа.
Аяныг Гэрэл медиа групп, Зөвийг шүгэлдэгчид ТББ санаачлан эхлүүлж, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжиж, хамтран зохион байгуулав.







